Сар гаруй хугацаанд хоригдсон Генерал Б.Хурцыг батлан даалтад гаргав

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сар гаруй болж байна.

Шүүхээс Б.Хурцыг батлан даалтад гаргах шийдвэр гаргав. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэсэн үндэслэлийг шүүх хүлээж авсангүй.

~Сар гаруй хугацаанд хоригдсон Генерал Б.Хурцыг батлан даалтад гаргав~

Шүүх хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна гэж үзжээ.

Сэтгэгдэл үлдээх