Словак улстай ухаалаг хотын төсөлд хамтрахыг хүсэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигринийг хүлээн авч уулзлаа.

Хоёр талын уулзалтаар Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигрин мэдээлэл технологийн салбарт ухаалаг хотын төсөл дээр хамтран ажиллах саналтайгаа илэрхийлсэн бөгөөд мөн зам тээвэр, хог хаягдал гэх мэт олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх