СТАТИСТИК: Дональд Трампын нэр хүнд УНАЖЭЭ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд урьд өмнө байгаагүйгээр доош унаж 40 хувьд хүрсэн тухай судалгааны “Морнинг консалт” агентлагаас явуулсан санал асуулгын дүн гэрчилж байна.

Санал асуулгад оролцогчдын дөнгөж 40 хувь нь л ерөнхийлөгч Трампын хийж буй ажлыг дэмжиж байхад 55 хувь нь ерөнхийлөгчид дургуй байгаагаа илэрхийлжээ.

~Дональд Трампын нэр хүнд УНАЖЭЭ~

Үүнээс гадна Ардчилсан намынхан дотор Трампыг дэмжигчдийн тоо буурсан төдийгүй мөн аль ч намыг дэмждэггүй хүмүүс дунд ч гэсэн Трампад дургүйцлээ илэрхийлэх болсон хүмүүсийн тоо 88 хувь, 56 хувиар нэмэгдсэн байна.

Америкийн 27 муж улсад Трампын бодлогыг эсэргүүцэгчид олонх болоод байна. Санал асуулгыг нэгдүгээр сарын 1-нээс 31-ний хооронд явуулж, 156 мянга гаруй хүн оролцжээ.

Сэтгэгдэл үлдээх