ТЕГ-ын дарга, ЦЕГ дарга нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь сайшаав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсад хууль бус үйл ажиллагаа явуулсан 800 орчим Хятад иргэдийг цаг алдалгүй илрүүлэн зохих журмын дагуу албадан нутаг буцаах ажиллагааг амжилттай зохион байгуулсан ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь сайшаалаа.

Цаашид улс эх орны үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ улам нэр төртэй сахин биелүүлэхийг хууль хүчний байгууллагынханд үүрэг болголоо.

 Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Сэтгэгдэл үлдээх