Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт, асууж, үг хэлсэнгүй. Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь дэмжих санал хураалтаар гишүүдийн 78 хувь нь дэмжсэнээр Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.

~Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа~

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндэсний аудитын газар Үндсэн хуулийн байгууллага боллоо. Хараат бус аудитын байгууллага болж ард түмний өмч хөрөнгийн нүд чих болох хууль эрх зүйн шинэ орчин үүсч байна. Шинэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий аудитор Д.Занданбатад үүрэг болгож байна.

Сэтгэгдэл үлдээх