УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилттэй Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Нийслэлийн зарим дүүргүүдэд ажиллах;
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

Сэтгэгдэл үлдээх