УИХ-ын гишүүн Д.Мурат: Би гэмт хэрэг хийгээгүй

~УИХ-ын гишүүн Д.Мурат: Би гэмт хэрэг хийгээгүй~

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн УИХ-ын шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг парламент энэ долоо хоногт хэлэлцэхээр дараалалд оруулжээ.

Тодруулбал, УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг лхагва гаригт Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор, пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоол нь Д.Муратын, 47 дугаар тогтоол нь Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн агуулгатай. Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдсөн учир одоо Д.Мураттай холбоотой 45 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Мурат “Ерөнхийлөгчийн хоригийг би зөв гэж үзээд, дэмжиж байгаа. Би шалгуулахад бэлэн байна. Шалгуулчихаад удахгүй буцаад ороод ирнэ. Энэ бол зохиомол хэрэг. Би гэмт хэрэг хийгээгүй” хэмээсэн.

Сэтгэгдэл үлдээх