УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөх ажилтанд үл таних этгээд халджээ!

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ сарын 17-нд чуулганы хуралдааны үеэр парламент, Засгийн газрыг хатуухан шүүмжилсэн.

~УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөх ажилтанд үл таних этгээд халджээ!~

Тэрбээр түүний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх рүү тухайн өдрийн шөнө үл таних этгээдүүд халдсан талаар өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тодруулбал, “Энэ сарын 17-18 шилжих шөнө) УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халдаж, төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ.

Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал, эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх