УИХ-ын нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хороодын дарга нарыг сонгов

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг сонгохоор тогтжээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нар тус тус танилцуулав.

~УИХ-ын нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хороодын дарга нарыг сонгов~

Байнгын хороод 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцлсэн байна.

Ингээд Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх