УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган маргааш хаалтаа хийнэ

Одоогийн байдлаар хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэж буй. Хэлэлцэх хууль тогтоомжоор хууль санаачлагчдаас урьдчилсан санал авахад Ерөнхийлөгчөөс 3, УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороодоос 57, Засгийн газраас 44, нийтдээ 104 хууль тогтоомжийн санал ирүүлсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа тухайлсан нэг санал ирүүлсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нараас санал ирээгүй аж.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг маргааш гэхэд хэлэлцэж батална. Хаалтын үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэх юм.

Сэтгэгдэл үлдээх