УКРАЙН: Дээд Радын сонгуульд 2335 нэр дэвшигч өрсөлдөнө

Украинд ирэх сарын 21-ний өдөр Дээд Радын ээлжит бус сонгуулийн санал хураалт болно. Тэгвэл тус улсын сонгуулийн төв хорооноос мэдээлснээр бол Дээд Радын сонгуулийн өрсөлдөөнд нийт 2335 хүн нэр дэвшин оролцохоо илэрхийлж бүртгүүлээд байгаа юм байна.

Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр нийт нэр дэвшигчийн 824 нь Украины 18 улс төрийн намаас нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Үлдсэн 1507 нь бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ.

~Дээд Радын сонгуульд 2335 нэр дэвшигч өрсөлдөнө~

Мөн Украины сонгуулийн төв хороо санал хураалтын явцад ажиглалт хийх гадаад улс орон, олон улсын байгууллагын 252 ажиглагчийг бүртгээд байгаа аж. Нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдрөөр дуусах ёстой. Дээд Радын сонгуулийг холимог системээр зохион байгуулагддаг юм.

Сэтгэгдэл үлдээх