У.Хүрэлсүх: Иргэн бүр иргэнийхээ үүргийг одоо л биелүүлэх ёстой!

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр /2020-02-26/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Одоо засаглах цаг болсон байна. Хаана хорино шийтгэх арга хэмжээ рүү орно. Ингэж байж энэ хүнд нөхцөл байдлыг бид давна. Тогтоол шийдвэр захирамжуудыг хэрэгжүүлэхгүй бол хариуцлага тооцно. Иргэн хүн иргэнийхээ үүргийг одоо л биелүүлэх ёстой. Нэг хоёр хүний эрх ашиг биш. Улс үндэстний аюулгүй байдал учраас дүрэм журмаа сахиулах ёстой. Тиймээс ирэх даваа гариг хүртэл хорио цээрийн дэглэмээ сунгах нь зүйтэй гэж харж байна. Хэрэв ингэхгүй л бол маргааш замбараагүй байдал үүснэ. Сар шинийн золголтууд үргэлжилнэ” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх