У.Хүрэлсүх: Сайдад нэр дэвших хүмүүсийг СУДАЛЖ байгаа

МАН-ын Удирдах зөвлөл БСШУС-ын сайд болон Зам тээврийн сайдын асуудлыг хэлэлцэхээр болжээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатарыг чөлөөлөх үеэр Ерөнхий сайд энэ долоо хоногтоо буюу өнөө маргаашдаа багтаад сайд нарын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн юм. Мөн тус салбарын хоёр сайдыг “давхар дээл”-тэй хүнээр томилно гэдгээ чуулганы индэр дээрээс мэдэгдэв. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр дахин хуралдаж хоёр сайдад нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

“ Энэ долоо хоногт сайд нарын асуудлыг бүрэн дуусгана. Асуудлуудаа нэг тийш нь болгоно. Ерөнхий сайдын хувьд энэ долоо хоногт багтаан хэлэлцэж дуусгана гэсэн байр суурьтай байгаа.

Би Ерөнхий сайдаар анх томилогдохдоо өөрийнхөө танхимыг парламентаас бүрдүүлнэ гэдгээ хэлсэн. Анх хэлсэн зарчим дээрээ байгаа.

Мөн дараагийн сайд нарт янз бүрийн хэл ам, хэрэг төвөгт холбогдсон хүн тавихгүй. Тиймээс дараагийн сайдад нэр дэвших хүмүүсийг би маш сайн судалж байгаа. Нэр цэвэр, шударга, ард түмний өмчид хуруу хумсаа дүрдэггүй хүнийг сонгоно” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх