У.Хүрэлсүх 63 хувийн дэмжлэгээр МАН-ын даргаар сонгогдлоо

МАН-ын шинэ даргыг сонгох санал хураалт дууслаа. Санал хураалтад 21 аймаг 9 дүүргээс ирсэн 1383 төлөөлөгч оролцсон оролцсон юм.
Хүндэтгэлийн тоглолтын үеэр саналыг тоолж дууссан бөгөөд төлөөлөгчдийн олонхийн саналаар буюу нийт саналын 63 хувийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх авснаар МАН-ын даргаар тодорлоо.

Тэрээр 21 дэх дарга нь болж байна. Нөгөөтэйгүүр МАН-ын дүрэмд зааснаар Ерөнхий сайд нь намын дарга байх дүрэм биелэлээ оллоо хэмээн эх сурвалжууд хэлжээ.
Тооллогын комиссын дарга, “Тооллогын дүнгээр Д.Хаянхярваа 454 хүний санал буюу 36.9 хувь, У.Хүрэлсүх 775 хүний санал буюу 63.1 хувийн санал авчээ. Ингээд түүнийг МАН-ын дарга болсныг мэдэгдэж байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх