ФРАНЦ: Экс Ерөнхийлөгч Жак Ширактайгаа салах ёс гүйцэтгэх гашуудлын өдөр тохиож байна

Франц улсын түүхэнд өнөөдөр экс Ерөнхийлөгч Жак Ширактайгаа салах ёс гүйцэтгэх гашуудлын өдөр тохиож байна. Елисейн ордны мэдээлж байгаагаар Парис хотноо болох гашуудлын ёслолын ажиллагаанд дэлхийн 80 улсын төрийн тэргүүн оролцох юм байна.

Тэдний дунд Жак Ширактай нөхөрсөг харилцаатай Оросын төрийн тэргүүн Владимир Путинээс гадна Италийн тэргүүн, Германы Ерөнхийлөгч, Бельги, Ливаны Ерөнхий сайд, Евро комиссын тэргүүн зэрэг удирдагчид багтжээ. Ёслолын ажиллагааг Францын өнөөгийн төрийн тэргүүн Эммануэль Макрон тэргүүлэх юм.

~Экс Ерөнхийлөгч Жак Ширактайгаа салах ёс гүйцэтгэх гашуудлын өдөр тохиож байна~

Жак Ширакийг нутаглуулах энэ өдөр орон даяар гашуудлын өдөр болгон зарлаж, төрийн байгууллагуудын бүх далбааг буулгасан байна. Экс Ерөнхийлөгчийн гэргийн хүсэлтийн дагуу түүнийг Монпарнас оршуулгын газарт талийгаач охиных нь дэргэд нутаглуулахаар болжээ.

Жак Ширак нь есдүгээр сарын 26-нд 87 насандаа таалал төгссөн юм. Францын ихэнх иргэд түүнийг улсынхаа түүхэн дэх хамгийн шилдэг Ерөнхийлөгч хэмээн нэрлэдэг билээ.

Сэтгэгдэл үлдээх