Хонкогт цагдаа нар жагсагчдын эсрэг галт зэвсэг ашиглажээ

Гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн хөдөлгөөн Хонконгт бараг гурван сар үргэлжилж байгаа бөгөөд сүүл рүүгээ үймэн самуун хүчирхийлэл газар авч эхэлсэн юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмцэгчид, цагдаа нарын хоорондын мөргөлдөөн гүнзгийрсэн бөгөөд хууль сахиулагчид анх удаа галт зэвсэг ашигласан байна.

Цагдаагийн байгууллагын мэдэгдэж буйгаар саваа, цохиураар зэвсэглэсэн тэмцэгчдэд хөөгдөж ухарсан цагдаа нар аргагүйн эрхэнд хий буудаж, анхааруулга өгсөн аж. Гэхдээ бууг хаашаа чиглүүлж буудсан тухай тодорхой мэдээлэл өгөөгүй байна Жагсагчид цагдаа нар руу тоосго, шатах шингэнтэй бөмбөг шидсэн аж.

~Хонкогт цагдаа нар жагсагчдын эсрэг галт зэвсэг ашиглажээ~

Хариуд нь резинэн сум, нулимс асгаруулагч хий, мөн анх удаа хоёр усан бууг цагдаа нар хэрэглэсэн байна. Хуул сахиулагчид эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан 28 хүнийг баривчилсан тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ. Эмх замбараагүй байдлын үеэр хэд хэдэн энгийн хүн болон цагдаагийн ажилтнууд гэмтжээ.

Сэтгэгдэл үлдээх