Хотын даргын томилгоо даваа гариг хүртэл хойшиллоо

НИТХ-аар хотын даргын томилгоог хэлэлцэхээр тов зарласан ч асуудлыг хойшлууллаа. Учир нь НИТХ дахь АН-ын бүлэг хотын даргын томилгоог хойшлуулах санал гаргав. Ингэснээр хотын даргын томилгоо ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл хойшиллоо. Даваа гаригийн өглөөний 09:00 цагт НИТХ-ыг товлосноор хуралдаан өндөрлөлөө.

НИТХ-аас өмнө Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид болон МАН-ын хуралдаж, нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн юм. Уг хурлуудаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан юм. Одоогоор Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатар заалнаас нэр дэвших эсэх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл үлдээх