Хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2018.01.24/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

–  Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 468 сая ам.долларын санхүүжилтийг эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох чиглэлд зарцуулах юм.

–  “Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 0,2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээлийг хотын агаарын бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл үлдээх