Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, төрсөн дүү Д.Баатар нарыг хорихоор болов

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /2019-01-09/-ний өдөр  Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

~Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, төрсөн дүү Д.Баатар нарыг хорихоор болов~

Тодруулбал, Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил ” компаниас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Мөн эл хэрэгт түүний төрсөн дүү Дамбий овогтой Баатараас гадна Чангаа овогтой Бямбаа нар холбогдсон юм.

Сэтгэгдэл үлдээх