Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд тодруулна

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээ чөлөөлөгдөж, Хэнтий аймгийн 42-р тойрогт зурагдугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон. Нөхөн сонгуульд нийтдээ 11 нам оролцохоо мэдэгдэж, Баасан гаригт СЕХ батламжийг нь гардуулсан юм. УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн ч 11 нам шаардлага хангаж, батламж авчээ.

  • Хөдөлмөрийн үндэсний нам
  • Ард түмний олонхийн засаглал нам
  • Монголын ногоон нам
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • Ардчилсан нам
  • Монгол ардын хувьсгалт нам
  • Монгол ардын нам
  • Дэлхийн монголчууд нам
  • Монгол консерватив нам
  • Зон олны нам
  • Үнэн ба зөв нам
~Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд тодруулна~

СЕХ хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох намуудад батламж гардуулсан учраас тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлнэ. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 “Сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан. Энэ заалтын дагуу санал авах өдрөөс 37 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нам, эвсэл, бие даагч нар нэр дэвших хүсэлт болон бусад холбогдох материалаа СЕХ-нд хүргүүлнэ.

Харин СЕХ нэр дэвшүүлэх хуульд заасны дагуу нэр дэвшигчийн бичиг баримтыг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт багтаан бүртгэх эсэх тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 8-ны өдөр нэр дэвшигчийг үнэмлэхийг олгоно.

Сэтгэгдэл үлдээх