Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Баянхонгорт ажиллав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг есдүгээр сарын 30 болон аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулж байна.

Орон нутгийн иргэдэд хүний эрхийн мэдлэг ойлголт олгох, эрх зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, төрийн байгууллага, төрийн албан хаагчид болон олон нийтэд сургалт явуулах, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зэрэг олон цогц арга хэмжээг энэхүү өдрүүдэд тухайн нутагт авч хэрэгжүүлж байна.

~Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Баянхонгорт ажиллав~

ХЭҮК-ын Ажлын хэсгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж ахлан ажиллаж, төрийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудтай уулзалт хийж, хүний эрхийн сургалтуудыг явуулж, хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна.

Мөн тус өдрүүдэд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч байна. Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээ үргэлжилж байна. Түүнчлэн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой хамтран хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн шалгалтыг эхлүүллээ.

Эх сурвалж: ХЭҮК

Сэтгэгдэл үлдээх