Х.Баттулга УИХ-ыг сайн дураараа тарах санал гаргаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлж байна. Тэрээр өмнө УИХ-д оруулж байсан УИХ-ыг өөрөө тарах саналыг дахин гаргаж байгаагаа мэдэгдэж, нэр хүндээ алдаж байгаа УИХ-ыг тарахыг уриаллаа. Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын гишүүд та бүхнийг улс төрийн эр зориг гаргаж, үндэсний эрх ашгийг бодож УИХ өөрөө тарахыг уриалж байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх