Цагаан суваргыг ард түмэнд буцааж өг, Номтойбаяр!!!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Энэ үеэр Ерѳнхий сайд У. Хүрэлсүх Н.Номтойбаяр нар нэлээд маргалдлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “30 гэр бүл гэж юу яриад байгаа юм бэ. Нэрийг нь тодорхой хэл, гэхэд Ерѳнхий сайд У.Хүрэлсүх “Тэр 30 гэр бүлийн нэг нь та мѳн. Танай компани монголын 36 лицензийг эзэмшиж байна.

“Цагаан суваргыг ард түмэнд буцааж ѳгѳѳрэй, гэсэн юм. Гэтэл Н.Номтойбаяр Ямар хууль зѳрчиж авсан юм бэ. Та тодорхой юм хэлээрэй. Манай компанийн бүтээн байгуулалт дээр нэг сарын ѳмнѳ та оччихоод үнэхээр бахархаж байна гэж хэлж байсан. Одоо мессеж чинь хүртэл байна. Одоо чамтай жинхэнэ үзнэ ээ гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх