ШУУРХАЙ: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 30-ны өдрийг хүртэл сунгав

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улсад хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос өнгөрсөн сарын 24-нд гаргасан сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийн хэрэгжих хугацааг ирэх сарын 30 хүртэл байхаар сунгаж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх