Японоос Монголд суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав. Тэрбээр дэлхийн улс орнууд “COVID-19” коронавируст халдварын тархалттай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед Япон Улсын Засгийн газраас манай улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

~Японоос Монголд суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авав~

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэл ямар бат бэх гэдгийг цар тахлын үед ч бид мэдэрч байна, цаашид нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гээд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгид илгээж буй захидлаа Элчин сайд Х.Кобаяшид гардуулав. Талууд мөн Монгол, Японы харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцов.

Сэтгэгдэл үлдээх