Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.02.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээд, байнгын хорооны саналын томъёоллоор санал хураахад 69.1 хувийн саналаар түүнийг тус сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

~Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөв~

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байсан юм.

Сэтгэгдэл үлдээх