Үндсэн хуулийн цэцийн ШИНЭ дарга томилогдов

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан дөнгөж сая өндөрлөж, Цэцийн даргаар Н.Чинбатыг нэр дэвшүүлэн олонхын санал авч, томилогдов.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн олонхын санал авсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Намжилийн Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан.

1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч цолтой.

Боловсрол:

1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
1979 онд МУИС-ийн хуулийн анги,
Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн магистр
Ажилласан байдал:

1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч,
1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга,
1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,
1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга,
2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх хийж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх