Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана

Төв талбайд “МАНАН-гийн эсрэг жагсаал”-ыг зохион байгуулж байгаа гишүүдийн төлөөлөл Төрийн ордонд УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, өөрийнхөө хүсэлтээр огцрохыг дахин шаардсан.

УИХ-ын дарга М.Энхболд жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзаад, хуульд заасан үндэслэлийн дагуу албан тушаалаасаа огцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

~Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана~

Жагсагчдын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийнхөө хүсэлтээр огцрох шаардлагыг хүлээн аваагүй учраас тэмцлийн дараагийн алхамдаа шилжиж, Сүхбаатарын талбай суулт, өсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.

Мөн жагсагчдын төлөөлөл Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзаж, санал бодлоо илэрхийлж, жагсагчдын шаардлагыг хүргүүлсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга жагсагчдын шаардлагатай танилцаад, өнөөдөр 16.30 цаг ҮАБЗ-ийг хуралдуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх