Өнөөдрөөс УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгнө

УИХ-ын гишүүд өнөөдрөөс /2019-04-05/ эхлэн чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухдаа хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болно.

УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өнгөрсөн оны зургаадугаар сарын 29-нд баталсан. Уг хуульд бусад гишүүний өмнөөс кноп дарахыг таслан зогсоох зорилгоор гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг байх зохицуулалтыг тусгасан юм.

~Өнөөдрөөс УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгнө~

Хурууны хээ уншигч төхөөрөмжийг 600 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд УИХ-ын гишүүд өнгөрсөн сарын 18-29-нд болсон ээлжит бус чуулганы үеэр төхөөрөмжид хурууны хээгээ таниулж эхэлсэн. Одоогийн байдлаар, 72 гишүүний хурууны хээг мэдээллийн санд бүртгэсэн бөгөөд төхөөрөмжийг 263 мянган удаа туршин баталгаажуулжээ.

Сэтгэгдэл үлдээх