Өнөөдөр Д.Хаянхярваа, М.Энхболд нарын асуудлаар МАН-ын бүлэг хуралдана

МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас, С.Батболдыг Нийслэлийн засаг даргаас огцруулах улс төрийн шийдвэрийг гаргасан.

Ингэснээр Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр, С.Батболдыг НИТХ-аар хэлэлцэх нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг МАН-ын дарга У.Хүрэлсүх эрх баригч намын бүлгийн хуралдаанд оруулахаар тогтсон. Үүнтэй холбогдуулан, 09:30 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, дараа нь 10:00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар тов зарлаад байна.

Сэтгэгдэл үлдээх