93 настай Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе огцорлоо

Зимбабве улсын ерөнхийлөгч /дарангуйлагч/ Роберт Мугабе огцорч, түүний 37 жилийн ноёрхол төгсгөл болсонд баярлаж хөөрсөн ард иргэд энэ үйл явдлыг улс орон даяараа тэмдэглэж байгаа тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.

Мугабе сайн дураараа огцорч, бүрэн эрхээ шилжүүлэхэд бэлэн байгаа тухай бичсэн захидлыг парламентад уншиж сонгожээ. Ерөнхийлөгчийг огцорсон тухай мэдээ ирсний дараа итгэл хүлээлгэх эсэх үйл явцыг зогсоожээ.

Зимбабве улсын эрх баригч Зану нам нь 1980 оноос хойш төрийн эрхийг барьсан Мугабегийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагвад шилжүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Мугабе энэ сарын эхээр тэргүүн хатагтай Грэйст давуу эрх олгохын тулд дэд ерөнхийлөгчийг огцруулсан нь улс төрийн бужигнааны эхлэл болсон юм.

Ерөнхийлөгчийн энэхүү алхмыг бүрэн эрхээ тэргүүн хатагтайд шилжүүлэх оролдлого гэж үзсэн армийн командлагч Константино Чивенга нийслэлд цэрэг оруулан төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч, тэргүүн хатагтайг гэрийн хорионд оруулсан билээ.

93 настай Мугабе цэргийн эргэлт гарсны хойш өчигдрийг хүртэл огцрохоос татгалзсаар ирсэн юм.

Сэтгэгдэл үлдээх