“COVID-19” цар тахлын эсрэг хамтын ажиллагааны шинэ механизм бий болов

COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх, сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны он-лайн механизм байгуулагдаж, анхдугаар видео хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хийв. Энэхүү механизмын хурлыг монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газар, хятадын талаас ГХЯ-ны Азийн газар ахлан хуралдуулав.

Видео хуралд хоёр улсын эрүүл мэнд, хил, гааль, мэргэжлийн хяналт, боомт, худалдаа, тээвэр, иргэний нисэхийн асуудал хариуцсан төв байгууллагын төлөөллөөс гадна Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөххот дахь ЕКГ, Шанхай хот дахь ЕКГ, Эрээн хот дахь Консулын газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Замын-Үүд дэх ЕКГ тус тус оролцов.

Энэхүү механизмын гол зорилго нь талууд он-лайн хэлбэрээр холбогдож, COVID-19 өвчний эсрэг явуулж буй урьдчилан сэргийлэх, оношлох, тусгаарлах, эмчлэх болон хорио цээрийн дэглэм, хяналт шалгалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар харилцан мэдээлж, туршлага солилцоход оршиж байна.

~”COVID-19″ цар тахлын эсрэг хамтын ажиллагааны шинэ механизм бий болов~

Цар тахлын аюул арилаагүй энэ үед өвчнөөс сэргийлэх, хамгаалах хяналтыг чангатгаж, хоёр талын эрүүл мэндийн байгуллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүнчлэн хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо болон бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар хоёр тал зөвшилцөж, гарц шийдэл олох, шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.

COVID-19 цар тахал нь дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ноцтой нөлөөлж, олон салбарын хэвийн байдал алдагдаж, хөл хорио, хориг хязгаарлалтын журамд шилжсэн нь улс орнуудын эдийн засгийн хөгжилд ихээхэн хохирол, алдагдал учруулж байгаа билээ. Энэ нөхцөлд хоёр улсын хооронд харилцаа, хамтын ажиллагаагааг хэрхэн идэвхжүүлэх талаарх энэхүү механизм чухал ач холбогдолтой юм.

Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл үлдээх